АН: Иргэдийн мэдэх эрхийн төлөө хэвлэл мэдээллийнхний талд бат зогсох болно

АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон МСНЭ-ээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн шаардлагад хариулт өгсөн юм.  АН-ын бүлэг иргэдийн мэдэх эрхийн төлөө хэвлэл мэдээллийнхний талд бат зогсох болно гэж бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэв
Мөн цар тахлын үеэр олон шууд худалдан авалтыг төрийн нэрээр хийсэн. Байнгын хорооны хуралдаанаар шинжээч томилох асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар шинжээч томилсонгүй. Эрх баригчид ерөнхий тоон мэдээллээр хязгаарлаж, иргэн, аж ахуйн нэгжийн нэр, мэдээллийг хүсэхэд өгөхгүй байж болохгүй