Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: – Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, – “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдлын талаар, – Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2023 оны хагас жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар – НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар (COP17) зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.