Дорноговь аймгийн 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгыг зургаан жилийн өмнө сураггүй болсон Д.Сэржмядагийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн хэмээн охины ээж Б.Хоролмаа хэвлэлд яриа өгсөн байна. Тэрбээр “Охины минь хэрэгт түүнийг шалгаж байгаа нь үнэн гэж цагдаа нар хэлсэн. Тэгээд нэмэлтээр хэдэн хүнээс байцаалт авсан юм шиг байна лээ. Гэхдээ би түүнийг охиноос минь холуур өнгөрсөн байгаасай гэж залбирч сууна. Дорноговь аймагт 12 настай охин сураггүй болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсанаас хойш зүрх өвдөж, даралт ихсэж, сэтгэл санаа хямарч эмнэлэгт хэвтсэн. Саяхан түүнийг охины минь хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгийг сонсоод мөн хямарч сууна. Гэхдээ зөвхөн миний охины хэрэгт шалгаагүй юм билээ. Өнгөрсөн хугацаанд сураггүй болсон бүх хүүхдийн хэрэгт холбогдуулан шалгах байгаа гэсэн” зүйлийг ярьсан байна.