ШУУД: Өмхий мах үл мэдэгдэх цагаан бодист оруулан боловсруулж байсан хэргийн ШҮҮХ хурал эхэллээ

“Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох  хэрэг болон БНХАУ-ын иргэн Чен Бин, тус компаний хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарын гэм буруутай эсэхийг шүүх хурал яг одоо эхэлж байна. Уг хэргийг ЭЦА шалгаж, шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өмхийрсөн махыг цагаан бодистой усанд хийж шинэ мах шиг болгож  буйг Нэгүүн.мн сайт мэдээлж байв.

Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.12.4, 24..1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйл.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх

 Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол…

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.