Нийслэл хотын хэмжээнд он гарсаар объектын гал түймрийн 1494 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр объектын гал түймрийн хоёр дуудлага мэдээлэл хүлээн авснаас Баянзүрх дүүрэгт хог хоёр удаагийн дуудлага хүлээн авч ажиллажээ.
Нийслэл хотын хэмжээнд 447 удаагийн техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирээгүй тайван хонолоо гэж НОБГ-аас мэдээллээ.