Хүйтний эрч чангарч байгаа тул бүх насныхан, ялангуяа бага насны хүүхдүүд өсвөр насныхан хүйтэн сэрүүний улиралд гадаа гарахдаа тогтмол малгай өмсөж хэвшээрэй.
• Бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг тул заавал малгай өмсгөөрэй.
Малгай өмсөхгүй байснаар:
– Хараа муудах, нулимс гоожих
– Сонсгол муудах
– Толгой өвдөх /тархины судас нарийсах/
– Дархлаа муудах
– Томуу, томуу төст өвчин тусах
– Үс хөлдөж хугарах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.