Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр “Их ам” гэдэг газарт Туул голын мөс цөмөрч, хоёр машин суужээ. Энэ тухай дуудлага өчигдөр 03:10 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн У-ын Тоёота приус-30, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинуудыг мөснөөс татан гаргажээ.