УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбоотой шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай явагдаж дууслаа. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг шүүх ийнхүү хүлээж авахаас татгалзжээ.
Түүнийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгт холбоотой хэрэгт мэдүүлэг өгөхдөө “Худал мэдүүлэг өгсөн’ гэх үндэслэлээр Прокруророос түүнд Эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.
Тэрээр өчигдөр энэ талаар мэдээлэл хийхдээ “Намайг худал мэдүүлэг өгсөн хэмээн гүтгэж байна. Хамгийн сүүлд манай өрөөгөөр орж ирсэн юм билээ. Түүнийг орж ирэхэд нэг юм задалсан боловч уугаагүй. Миний өрөөнөөс архи хурааж авсан. Тэр архи талийгаачийн ходоодонд байсан архи эсэхийг нь шинжлээгүй. Бүгд нотлох баримттай байна’ гэсэн билээ.