Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд БНСВУ-д Төрийн албан айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад хэргийн сайд Буй Тань Сөнтэй гарын үсэг зурсан билээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны 03 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Ингэснээр Монгол Улсын иргэд 2024.03.07-ны өдрөөс эхлэн Вьетнам улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болох юм.