ЗАЛРУУЛГА

Төв аймгийн Ардчилсан намаас өнгөрсөн онд буюу 2023 оны 12-р сард тус аймгийн 12 суманд цас, зудын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Төв аймгийн Ардчилсан намын шинэ жилийн баярын арга хэмжээ”-г цуцлан аймгийн намын хорооны удирдлага, гишүүдээсээ малчид, иргэддээ туслахаар өвөлжилтийн эрсдэл бүхий сумдад хандив цуглуулан нийт 40 сая төгрөгийн өвс, тэжээл, бэлэн мөнгийг малчдад хүргэж ажилласан байна.

Мөн түүнчлэн 40 тонн гурилыг тусламж болгон хүлээлгэж өгсөн байна. Нийгмийн сүлжээнд зохион байгуулалтай тарааж байгаа энэ зураг нь өнгөрсөн онд буюу 2023 оны 12-р сарын 10-25-ны өдрийн хооронд хэрэгжүүлсэн сайн дурын, тусламж бөгөөд улс төрийн намын хувьд “Сонгуулийн тухай хууль” болон бусад холбогдох хуулийг зөрчөөгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

2024.02.23 Ардчилсан нам