Улаанбаатарт 15 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.