Улсын бүртгэлийн ажилтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал:
Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 105 иргэнд хууль бусаар Монгол Улсын иргэний гадаад паспорт гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын ажилтан Б.М нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.