ШУУРХАЙ: 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 09 цагт эхэлсэн.

Тэгвэл бүрэлдэхүүн түүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр шүүх яг одоо зөвлөлдөж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Түүнд “Хүн хулгайлах”, “Хүчиндэх” гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг хохироож алсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үлдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах

  • 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж  үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

  • 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.