УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төв банкны удирдлагуудыг шалгуулахаар УЕП-т хандана

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Банкны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой Төв банк болон банкны удирдлага үндсэн чиг үүргийн хүрээнд ажлаа хийхгүй байгаа асуудлыг шалгуулахаар УЕП-т хандах юм байна. Тэрбээр өнөөдөр 11 цагт УЕП-т хүсэлтээ хүргүүлэх аж.