Эм улиасны унгиралыг усаар шүршиж байна

Улиас модны унгиралыг бууруулахаар модыг хэлбэржүүлэх, молцог баг цэцэг хяргах, хөвөн гарсан моддыг усаар шүршиж байна

Улаанбаатар хотын хэмжээнд 38 838 ширхэг улиас мод байдаг. Үүний 46,9% буюу 18,232 ширхэг улиас нь эм бөгөөд улингар гарахыг багасгах, бууруулахаар 2024 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 50-60 хувийг хэлбэржүүлээд байна.

 

Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгирал угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40% хүртэл буурна. Мөн улиас модны унгирал задарч хийсэж буйг бууруулахаар 9 дүүргийн 118 байршилд хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүрших ажлыг зохион байгуулж байна.