Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэйд газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд /2024.11.07/ өдөр зогсоосон.
Учир нь тус компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэж, жагсаал цуглаан өрнүүлж байсан тул Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа газар дээр нь очиж ажиллан, дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох захирамж гаргаснаа танилцуулсан юм. Тус компанийг хайгуулын үйл ажиллагаа эрхлэхдээ зөрчил гаргасан нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон тул зогсоох шийдвэр гаргасан гэдгээ Засаг дарга нь мэдэгджээ.
Жагсаалд 500 гаруй иргэн оролцсон гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байсан“Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК дараах мэдэгдлийг гаргажээ. Тус мэдэгдэлд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нийт 66 ажилтан гэмтсэн болохыг дурджээ. Түүнчлэн тус жагсаал зохион байгуулалттай байсан тул хуулийн байгууллагад шалгуулж, хариуцлага хүлээлгэнэ гэв.