Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах сургалтад хамрагдав

2024 оны 8 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах сургалт”-ыг зохион байгуулж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын ажилтнууд болон Эрдэнэс нэгдсэн терминал цогцолборын А, В ээлжийн 585 ажилтан хамрагдлаа.

Тус сургалтаар мэдээллийн аюулгүй байдал, хувь хүн, хуулийн этгээдийн кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, тэдгээрийн ялгаа, хариуцлага зэрэг агуулгын хүрээнд ажилтнуудыг цаг үеийн мэдээллээр хангав.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах сургалтад  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн А, В ээлжийн ажилтнууд хамрагдсан бол Б, Г ээлжийн ажилтнууд  энэ сарын 22-24-ний өдрүүдэд дээрх сургалтад хамрагдах юм.