Нэр бүхий дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан гэж АТГ-аас мэдээлж тэр хүний нэгээр нэрлэгдэж байсан Элчин сайдын нэг бол Л.Пүрэвсүрэн.
Тэгвэл энэ тухай элчин сайд Л.Пүрэвсүрэн өөрийн твиттер хуудастаа “Би зүгээр ажлаа хийж байгаа! Элчин сайдын зөвлөлгөөнд оролцоод Женевт буцаад ирсэн. Үлгэр зохиож, олон нийтийн тархийг угааж одоо болсоон! Ажлаа өгснөөс хойш 3 жил шалгалаа. Бурууг олоод гаргаад тавих хангалттай хугацаа. Худал мэдээ явдаг нь сонгууль дөхсөний шинж!” хэмээн жиргэжээ.