Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас өнөөдөр 17 цагийн орчим саатуулсан. Учир нь түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, шалгагдаж байхдаа оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж тогтоон саатуулсан байна.
Гэвч Б.Ариунзаяа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр 20 цагийн үед гарч ирэхэд нь бид дээрх тодруулгыг авлаа. Тэрбээр ” 2024 оны 12 дугаар сарын 08-нд “Zu club”-д болсон явдлаас болж шантаажинд орж, саатуулагдлаа. Тус бааранд байсан охин ээж, эгчийн хамт намайг шантаажилж 10 сая төгрөг авсан. Одоо дахин 10 сая төгрөг нэхэж буй” гэв.
.