Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хүмүүс АТГ, Прокурор, Монгол банкийг удирдана

Хаврын чуулганаар хэлэлцэгдэх албан тушаалтнууд нь АТГ, Прокурор, Монгол банкны удирдлагууд юм.  Тэдний зарим нь солигдож, зарим нэгийг нь улираан томилох бололтой. .АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа энэ тавдугаар сард дуусах юм. Түүнийг Ерөнхий сайд байхдаа У.Хүрэлсүх санал болгон нэр дэвшүүлснээр, 2019 оны тавдугаар сарын 2-нд томилсон юм. АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг.

Сүүлийн өдрүүдөд З.Дашдавааг улируулан томилно ч гэгдээд эхэлжээ. Тэгэх хуулийн боломж бий, Авлигын эсрэг хуулийн 21.4-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулан томилж болно” гэж заасан байдаг.

Мөн ирэх тавдугаар сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Прокурорын газрын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүнээ томилох тохироо хийгдсэн гэх бор шувуу нисч байна. Одоогоор Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы оронд Ерөнхий сайд хэнийг нэр дэвшүүлж томилуулах нь тодорхойгүй байна.Түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-д оруулж, 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд албан тушаалдаа томилогдож байсан юм.

Үүнтэй зэрэгцэн Монгол Банкны Ерөнхийлөгчид УИХ-ын даргатай нэг тойрогт нэр дэвшсэн ЭЗ-ийн Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын дурьдагдаж буй юм.

Тэгэхээр ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хүмүүсээр АТГ, Прокурор, Монгол банкийг удирдуулахаар аль хэдийн тохиролцолд хүрчээ гэх хардлага байна.

Эдгээр хүмүүсийг УАБЗ-ийн гишүүд санал болгож УИХ-аас томилдог улалмжлалтай.