Ноорог.мн сайтынханыг арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих зүйл ангиар буруутгажээ

Ноорог.мн сайтын редакцад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилчдын утас, хард зэргийг хураан авчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн шөнө 22-05 цаг хүртэл мэдүүлэг авсан. Бүгдийнх нь утсыг хурааж авсан учраас хэнтэй ч холбоо барих боломжгүй байв. Ажлын компьютерыг битүүмжилсэн тул сайтын үйл ажиллагаа зогссон. Бидэнд урьдчилж мэдэгдээгүй бөгөөд хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулах үеэрээ Эрүүгийн хэргийн 19.9.1-ийн улс нийтийн эв нэгдлийг бусниулсан гэх шалтгаанаар шалгаж байна гэж хэлсэн” гэлээ.

Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд Үндэсний эв нэгдлийг бусниулах
1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Үнэ цэнтэй, утга учиртай бас хүнд хэрэгтэй контентыг эндээс уриатай  Ноорог.мн-ийн хамт олон сргэдийн улс төрийн боловсролд хөрөнгө оруулах зорилготой 18 ХОНОГ баримтат киног дуусгаснаа зарлаад байсан юм.

“18 ХОНОГ” баримтат кино нь Монгол улс УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаа анхны сонгууль буюу 2024 оны 6 сарын 10-28 хооронд үргэлжлэх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хоногууд мөн санал өгөх өдрийн бодит үйл явдлыг 5 өөр дүрийн амьдралаар дамжуулан харуулах зорилготой байжээ.