Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулан ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10.00 цагаас өглөөний 05.00 хүртэл мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр, “Өнөөдөр хэвлэлийнхнийг. Маргааш таныг. Нэг бүрчлэн. Одоо л зогсоохгүй бол дийлэхгүй” гэжээ.