Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Каролин Левитт дэлхийн 175 улс АНУ-тай худалдааны хэлэлцээ хийх санал тавьсаныг мэдээлээд, одоогоор 15 худалдааны хэлцэл хийх гэрээний төсөл Цагаан Ордонд ирээд байгааг онцолжээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Тиймээс бидэнд хийх ажил маш их байна. Ерөнхийлөгч Трамп бүх гэрээнд гарын үсэг зурах хүсэлтэй байгаа бөгөөд хэлэлцээнүүдэд идэвхтэй оролцохыг зорьж байгаа” гэжээ.
Тэрээр “Хятадтай тохиролцоонд хүрэхэд бид бэлэн байгаа ч Хятадын удирдагчид ямар нэгэн эхний алхамаа хийхийг бидний зүгээс хүлээж байна. Одоо бөмбөлөг Хятадын талбайд байна. Гол нь Бээжин бидэнтэй хэлэлцээр байгуулах хэрэгтэй, харин бид тэдэнтэй хэлэлцээ хийх шаардлагагүй” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250416_N01/