Европын охидын олимпиадаас Монголын сурагчид 3 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ

Европын охидын математикийн 14 дэх удаагийн олимпиад Косово Улсын Приштина хотноо энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн. Тус олимпиадад оролцсон манай охидын баг 3 хүрэл медаль, 1 тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэлсэн байна.

  • Н. Болор Хүрэл медаль /Эрдмийн хишиг сургууль/
  • А.Мишээл Хүрэл медаль /Орчлон сургууль/
  • А. Ану Хүрэл медаль /Нийслэлийн ЕБ-ын 11-р сургууль/
  • Б. Оюунбилиг Тусгай байр /Хархорин ЕБ-ын Гүнзгий сургууль/