Дэлхийн Худалдааны Байгууллага АНУ, Хятадын хоорондын худалдааны хурцадмал байдлаас шалтгаалж 2025 оны дэлхийн худалдааны өсөлтийн таамаглалаа эрс буурууллаа.
Дэлхийн Худалдааны Байгууллага 2025 оны олон улсын худалдааны өсөлтийг 3 хувьд хүрнэ гэж төсөөлж байсан бол шинэ төсөөллөөрөө 0.2 нэгж хувиар бууруулж тооцоолж байгаагаа танилцууллаа.
Хэрэв худалдааны хурцадмал байдал улам хүндэрвэл дэлхий дахинд бараа бүтээгдэхүүний худалдааны өсөлт 2025 онд 1.5 хувь хүртэл буурч магадгүй анхааруулж байна. Ийм нөхцөл байдал үүсвэл дэлхийн эдийн засгийн өсөлт, тогтвортой байдалд маш том сөрөн нөлөө үзүүлнэ гэдгийг онцолжээ.
Хойд Америкийн бүс нутагт экспорт 12.6 хувиар, импорт 9.6 хувиар буурах төлөвтэй байгаа бол Европ, Азийн бүс нутагт Хойд Америкийг бодвол харьцангуй уналт бага байх эдгээр бүс нутгийн худалдаанд маш том сөрөг нөлөө үзүүлсэн худалдааны алдагдал үүсэхийг анхааруулжээ.
Эх сурвалж:https://www.reuters.com/markets/wto-slashes-2025-trade-growth-forecast-warns-deeper-slump-2025-04-16/