УКРАИНД ГАЛ ЗОГСООХ АСУУДЛЫГ АНУ ЕВРОПТОЙ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Франц улс АНУ-ыг ятгаж Украиныг зогсоох хэлэлцээг илүү Украины талд ашигтай байдлаар шийдэхийг зорьж байгаа ийм ч учраас Трампын анх тавьж байсан байр улам зөөлөрч, Оросын талд ашигтай гэж байсан анхны саналууд бүдгэрч эхэлсэн. Иймд энэ байдлаа Франц улс улам эрчимжүүлж Парис хотноо АНУ болон Европын төлөөллийг хамруулсан уулзалтыг зохион байгуулж байна.
Энэ уулзалтад АНУ-ын ТНБД Марко Рубио оролцсон нь онцлог байлаа. Учир Парисын зохион байгуулсан Украины асуудлаарх уулзалтуудад АНУ-ын төлөөлөгчид оролцоогүй байсан юм.
Парис хотноо болж буй уулзалтад Украины талаас Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Гадаад хэргийн сайд Андрий Сыбиха, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар оролцож байна.
Уулзалтаар талууд Украинд бүрэн гал зогсоох арга замын талаар дэлгэрэнгүй санал солилцох, Оросын тавьсан саналыг авч үзэж хэлэлцээд Оросын эсрэг эргүүлж ямар болзол тавих боломжтой ярилцах, Украинд урт хугацааны энх тайвныг тогтоохын тулд НАТО-гийн гишүүн зарим орнуудын цэргийн Украины газар нутагт байршуулах асуудлыг хэлэлцэж байна.

Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250417_26/