ОРОСЫН ДЭЭД ШҮҮХ АФГАНИСТАНЫ ТАЛИБАНЫГ “АЛАН ХЯДАХ БҮЛЭГЛЭЛ”-ИЙН ЖАГСААЛТААС ГАРГАВ

Өнгөрсөн жил ОХУ-ын хууль тогтоогчид Афганистаны Талибаныг “алан хядах бүлэглэл”-ийн жагсаалтаас гаргахыг дэмжлээ.
Иймээс Оросын хуулийн дагуу тус улсын Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргах ёстой байсан.
Ингээд ОХУ-ын Ерөнхий Прокурорын газар Дээд шүүхэд энэ хүсэлтийг гаргасан бөгөөд дээд шүүх өчигдөр Талибаныг “алан хядах бүлэглэл”-ийн жагсаалтаас гаргахаар болжээ.
ОХУ 20 гаруй жилийн турш Талибаныг “алан хядах байгууллага” хэмээн тодорхойлж байсан байр сууриа өөрчлөх болсон алхам нь Афганистаныг удирдаж буй Талибантай харилцаагаа хэвийн болгох зорилготой шууд холбоотой бөгөөд геополитикийн хувьд том орнуудад чухал гэж үздэг Афганистанаас АНУ цэргээ татаж тус улсын Афган дахь нөлөө маш хүчтэй суларсан учраас Хятад болон ОХУ энэ орон зайд өөрсдийн нөлөө өсгөх гэсэн идэвхтэй бодлого баримталж байгаагийн бодит жишээ нь Москвагийн гаргасан энэ үйлдэл болж байна аа.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2025/4/17/russia-suspends-ban-on-taliban

https://www.reuters.com/world/russia-removes-afghan-taliban-list-banned-terrorist-groups-2025-04-17/