Энэ сарын эхээр Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан эрчим хүчний үнэ буурч, өргөн хэрэглээний зарим хүнсний барааны үнэ буурсаар байгаа төдийгүй өндөгний үнэ хүртэл буурч байгаа тул Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ бууруулах шаардлагатай гэж мэдэгдэж байсан.
Харин Холбооны нөөцийн сангийн дарга Трампын засаг захиргааны бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлсний дараа энэ асуудлыг шийдэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн.
Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны нөөцийн сангийн даргыг төв банкны бодлогын хүүгээ бууруулахгүй байгаа гэж шүүмжилж, хэрэв хүсвэл түүнийг үүрэг албан тушаалаас нь буулгаж болно гэж мэдэгджээ.
Трамп пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Холбооны нөөцийн сангийн дарга ажлаа хийж чадахгүй байна тэр үргэлж л асуудлыг хэт оройтсон хойно харж, маш удаан ажиллаж байна гэж шүүмжилжээ.
Холбооны нөөцийн сангийн дарга энэ 7 хоногт Трампын тарифын бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, энэ шийдвэр нь АНУ-д бараа бүтээгдэхүүний үнэ өсгөж эдийн засагт дарамт үзүүлэх эрсдэлтэй сануулж байсан. Үүний хариу болгож Трамп ийм мэдэгдэл хийсэн гэж харж болохоор байна.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/us/trump-says-fed-chair-powells-termination-cant-come-fast-enough-2025-04-17/