Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН болон МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдах товтой байна. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын ой өдөр тохиосон тул тус намын бүлэг хуралдаагүй бол МАН-ын бүлэг тодорхой бус шалтгааны улмаас өнжсөн. Тиймээс долоо хоног өнжсөн намын бүлгүүдийн өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэг нь үргэлжлэх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон бусад хуулийн төслийг хэлэлцэх аж.