Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестивалийн өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
Долоо хоногийн турш Сүхбаатарын талбайд үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа эхний өдрөөсөө л олны хөлд дарагдав. 11 дэх жилдээ болж буй фестивалийн гол онцлог нь Узбекистанаас манай улсад ирсэн мастер зэрэглэлийн 10 тогоочийн гарын хоол хийж байгаагаар онцлог юм.
Тодруулбал, тэд узбек үндэстний брэнд болох плов, шорлог, самса, казан кебаб зэрэг хоолыг амтлуулж, тус улсын хоолны соёлыг монголчуудад таниулж байна. Түүнчлэн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гал тогооны лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.