ПАП ФРАНЦИСЫГ ОРШУУЛАХ ЁСЛОЛ 3 ХОНОГИЙН ДАРАА БОЛНО

Ватиканы уламжлалын дагуу Папыг таалал төгссөнөөс хойш 4-6 хоногийн дотор оршуулах ёстой байдаг. Энэ уламжлалын дагуу Пап Францисыг энэ сарын 26 ны Бямба гарагт оршуулахаар болжээ. Папыг оршуулах ёслол Ватиканы цагаар 4 сарын 26 ны өдрийн өглөөний 10 цагт эхлэх юм байна.
Папын шарилыг түүнийг таалал төгссөн 4 сарын 21 ний Даваа гаригаас эхлэн Ватикан хотын Санта Мартагийн сүмд байрлуулжээ.
Пап Францисын биенд улаан ёслолын хувцастай өмсүүлж, гартаа эрх барьсан байдалтайгаар хүндэтгэлтэйгээр Санта Мартагийн сүмд байрлуулсан төдийгүй Мягмар гаригаас эхэлж, Папын гэрэл зураг болон дүрс бичлэгийг Ватиканы албан ёсны хэвлэлүүд болон олон улсын голлох хэвлэлүүдээр цацагдаж эхэлжээ.
Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд Папыг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсээр байна. Папыг оршуулах ёслолд Трамп, Макрон нараас гадна Белги, Испанийн хаан нар, Зеленский, Аргентин, Бразил, Герман, Польш, Итали, Швейцар, Латви, Литва болон Унгар улсын ерөнхийлөгч, Румын улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон Их Британийн Ерөнхий сайд нар биечлэн оролцохоо мэдэгдээд байна.

ЭХ СУРВАЛЖ: https://www.cbsnews.com/news/pope-francis-open-casket-funeral-date-plans-announced-vatican/
https://tass.com/politics/1946949?
https://www.deseret.com/politics/2025/04/21/trump-vance-pay-tribute-to-pope-francis
https://www.vanityfair.com/news/story/who-will-attend-pope-francis-funeral?