Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын өндөр уулын бүс буюу гадаад дотоодын жуулчдын очих дуртай уулархаг бүсээр зочилж байсан Энэтхэгийн дотоодын жуулчид руу зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас хамгийн багадаа 26 хүн амиа алдсан гэдэг холбогдох албаныхан мэдээллийг ВВС-д мэдээлжээ.
Энэхүү зэвсэгт халдлага “Энэтхэгийн Швейцарь” гэгддэг Гималайн нурууны үзэсгэлэнт байгалтай Пахалгам хотод болжээ.
Энэтхэгийн холбогдох албаныханы мэдээлэлд олон тооны хүмүүс шархадсан бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэжээ.
Зэвсэгт халдлага болсонтой холбоотой Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Саудын Араб руу хийх айлчлалаа түр хойшлуулсан байна. Тэрээр гэмт хэрэгтнүүдийг “шүүхийн өмнө авчирч шийтгэнэ” гэжээ.
Тэрээр “Терроризмтой тэмцэх бидний тэмцэл зогсохгүй бөгөөд улам хүчтэй байх болно” гэж өөрийн X сувгаараа мэдэгджээ.
Эх сурвалж: https://apnews.com/article/kashmir-tourist-attack-dc7067a18899d9e7ff7726d4e05982c3