UBER-ИЙН ЭСРЭГ АНУ-ЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАВ

АНУ-ын засгийн газрын бие даасан агентлаг болох Худалдааны Зөвлөл гэгч хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага Uber компанийг хэрэглэгчдийг хууран мэхэлж, тэдний эрхийг зөрчиж байна гэж шүүхэд хандаад байна.
Uber компани нь “Uber One” гэгч цахим захиалга хийдэг үйлчилгээний апплекейшнаараа дамжуулж хэрэглэгчдээс зөвшөөрөл авалгүйгээр төлбөр авч, үүнийг нь мэдсэн хэрэглэгчдэд үйлчилгээгээ цуцлахад багагүй хүндрэл, чирэгдэл учирдаг гэж АНУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага үзжээ.
Харин Uber-ийн хэвлэлийн төлөөлөгч энэ мэдэглийг няцааж, үйлчилгээгээ цуцлах үйлдлийг хэрэглэгчид хүссэн үедээ апплекейшнаараа дамжуулаад шууд хийх боломжтой бөгөөд дунджаар ердөө 20 секунтын л хугацаа зарцуулдаг гэж мэдэгджээ.
Uber компанийн гаргасан Uber One онлаин захиалгын үйлчилгээ нь 2021 онд анх ашиглалтад орж байсан бөгөөд хэрэглэгчдэд үнэгүй хүргэлтийн үйлчилгээ, Uber-ийн зарим такси үйлчилгээ болон тус апп-аар дамжуулж хийж байгаа зарим захиалгад хөнгөлөлт урамшуулал үзүүлэх үйлчилгээг санал болгож байсан.
Тус үйлчилгээг хэрэглэгчид сард 9.99 америк доллар эсвэл жилд 96 америк доллараар худалдан авах боломжтой байдаг байна аа.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c1drkq0dy07ohttps://digitalplatformobservatory.org/legal-case/supreme-court-rules-that-uber-drivers-are-entitled-to-workers-rights/https://www.youtube.com/watch?v=DwNdT5QwJvA