Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдааны цахим бүртгэл эхэллээ. Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ойд зориулсан “Монгол улсын аварга цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2,5 сая төгрөгийн бай шагнал гардана.