“Ice top” хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнэ таалал төгсжээ

“Ice top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад таалал төгссөн гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад очоод 4-р сарын 6-наас хойш сураггүй болсон, эрэн хайж байгаа тухай мэдээ цацагдсан. Түүний дүү Б.Од-Эрдэнэ араас нь очиж ахынхаа очсон газраар явж, уулзсан хүмүүсийн талаар фэнүүдэд нь товч мэдээлэл өгч байв.

Тэрбээр өчигдөр орой шууд дамжуулаy “Энэ ээдрээтэй хэрэгтэй холбоотой мэдээллүүд байгаа. Надад хамгаалалт хэрэгтэй байна” гэж хэлсэн боловч, удалгүй бурхан болсон талаарх пост оруулсан байна.