- БНСУ-ын хуульч, улс төрч, тус улсын Үндэсний ассамблейн гишүүн Ли Жэ Мёнийг Солонгосын Ардчилсан нам 6 сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор болсоноо зарлалаа.
Ли Жэ Мён нь 2022 оны 8 сарын 28 аас 2025 оны 4 сарын 9 хүртэл Ардчлсан намын даргаар ажиллаж байжээ.
Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён сонгуульд өрсөлдөж ерөнхийлөгч болвол нийгэм, эдийн засаг, гадаад болдлого, худалдаа, боловсрол, технологийн салбарт томоохон өөрчлөлт хийхээ мэдэгдээд байна.
Тэрээр иргэдийн суурь орлогыг нэмэгдүүлэх, хямд орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хиймэл оюуны салбарыг хөгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх, ногоон үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, ажлын 4 өдөртэй болгох зэрэг амлалтууд өгөөд байна. - ЭХ СУРВАЛЖ: https://www.youtube.com/watch?v=ws1ue4dxnuE