Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр /2025.04.28/-нд МАН бүлэг хуралдалгүй өнжиж, АН-ын бүлэг хуралдсан. Учир нь МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд бүсийн хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон учраас ийнхүү бүлгийн хурлаа хийлгүй өнжсөн юм.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.04.29/-ний 15.00 цагт бүлгийн хуралдаанаа хийх товтой байна. Бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэх талаарх эргэн мэдээллэх болно.