Хамасын барьцаанд байсан Израиль, АНУ-ын давхар иргэншилтэй Эдан Александрыг тун удахгүй суллана гэдгийг Хамас зэвсэгт бүлэглэлийн өндөр албан тушаалтан ням гарагт мэдээлснийг Ройтерс агентлагт дамжуулжээ.
21 настай Эдан нь АНУ-ын Нью-Жерсид төрж, өссөн. Тэрээр Израилийн армид цэргийн алба хашиж байхдаа 2023 оны 10 сарын 7 нд Хамасын халдлагын үед үүрэг албан тушаал хашиж байх үедээ тус бүлэглэлд барьцаалагдсан.
Ингээд АНУ өөрийн иргэнээ Хамасаас суллаж авахаар Катар болон Египетээр дамжуулж хэлэлцээ хийж байсны үр дүнд ийнхүү иргэнээ суллаж авах боломжтой болсон байна. Түүнчлэн Эданы ар гэрийнхэн Израилийн засгийн газарт хандаж түүнийг Хамасын барьцаанаас яаралтай суллаж өгөхийг шаардаж, хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байсан юм.
Ням гаригт ХАМАС-ын тал Израилийн армийн 21 настай цэргийг суллах хугацааг тодорхой дурдаагүй ч маргааш буюу мягмар гарагт түүнийг суллах талаар эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлаж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Харин шинжээчид Хамасын энэ алхамыг Израиль болон Хамасын хооронд гал зогсоох хэлэлцээрт эргэн ороход түлхэц болох чухал алхам гэж харж байна.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/middle-east/hamas-will-release-israeli-american-hostage-edan-alexander-group-says-2025-05-11/