Хятад АНУ хоорондын худалдааны маргаанаас болж Хятадын Иргэний нисэхийн газраас АНУ-ын Боинг компанийн үйлдвэрлэсэн онгоцны нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурт ашигладаг батерейны талаар нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэж үзэн 737 MAX загварын Боингийн онгоцыг Хятадад импортлохыг түр хориглох шийдвэр гаргасан.
Харин хоёр талын худалдаан маргаан шийдэгдэх тал руугаа орж байгаа учраас Хятад АНУ-ын Боингийн эсрэг тавьсан хоригоо цуцаллахаар болсон гэж АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.
Вашингтон болон Бээжингээс гаргасан шийдвэрүүд нь Хятадын агаарын тээврийн компаниуд болон Боинг компанид хоёуланд нь эдийн засгийн ихээхэн хохирол учруулна гэж холбогдох албаныхан анхааруулж байсан.
Өчигдөр Bloomberg тэргүүтэй АНУ-ын хэвлэл мэдээллийн агентлагууд Хятадын албаны хүмүүс Боингийн онгоцыг Хятадын тал хүлээн авах боломжтой гэдгээ дотоодын худалдан авагч агаарын тээврийн компаниуд болон засгийн газрын агентлагууддаа мэдэгдсэн болохыг онцолжээ.
https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250514_05/