МАН-ын Бага хурал хуралдана

Өнгөрөгч Баасан гаригт /2025.06.06/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах Бага хурлаа товлон зарласан. Тодруулбал, тус намын Бага хурал өнөөдөр буюу зургадугаар сарын 9-ний өдрийн 11.00 цагаас болох юм.  Уг хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.

Дараагийн ерөнхий сайдыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай.

Өөрөөр хэлбэл ирэх долдугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Хэрэв энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм.