УИХ-ын чуулганы хуралдаан пүрэв гариг хүртэл хойшиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 20 цагт товлогдоод байсан ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ирэх пүрэв гариг хүртэл хойшлуулсан байна.

Учир нь Төрийн байгуулалтын байнгын хороо 18 цагт хуралдаж шинэ Eрөнхий сайдын томилгоог хэлэлцэх байсан боловч ирц хүрэхгүйн улмаас хуралдаж чадсангүй.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж чадаагүй учир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг ийнхүү хойшлуулжээ.

Д.Гэрэл