З.Батбаяр: Манай улсад ус бохирдуулсны төлбөр төлдөггүй цорын ганц компани байдаг нь Оюутолгой

Усны газрын дарга Батбаяр дараах мэдээллийг өгөв.

-Манай улсад ус бохирдуулсны төлбөр төлдөггүй цорын ганц компани байдаг нь Оюутолгой юм.

Учир нь тус компанийн Засгийн газартай байгуулсан гэрээнд энэ төлбөрийг оруулаагүй гээд төлдөггүй. Кэмп дэх ажилчдынхаа хэрэглэсэн усны төлбөрийг мөн төлдөггүй. Даланзадгад хотын иргэдтэй ижил хэмжээний усыг кэмпийн ажилчид ашигладаг. Хаягдал усны хоёр далантай. Тэдгээрээс ус шүүрч эхэлсэн. Гурав дахь даланг барих гэтэл талбай байхгүй байгаа. Энэ мэт устай холбоотой асуудлууд дэлхийн хэмжээний компанид бий гэхээр ичгэвтэр.

Усны дахин ашиглалт нь хамгийн сүүлийн мэдээгээр 87 хувь байна гэв.