Ховд аймагт менингоккоккт халдварын тохиолдол бүртгэгдэж, хязгаарлалт тогтоолоо

Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд менингококкт халдварт өвчний хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ.

Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын 7-р сургуулийн бага ангийн сурагчдын хичээлийг 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Мөн ЕБС, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ болон бүх төрлийн дугуйланг гуравдугаар сарын 13-ны гуравдугаар сарын  27-ныг хүртэл хязгаарласан байна.