Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдрийн /2026.07.29/ хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Уг шийдвэртэй холбогдуулан Засаг дарга Е.Зангар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр, Намайг Ерөнхий сайд өнөөдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Үүнийг би улс төрийн шийдвэр гэж харж байна. Учир нь шүлхий өвчин анх гарч, бид шүлхийтэй тэмцэх бэлтгэл ажлыг хангаж байх үед буюу 6-р сарын 4-ний өдөр манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд, Баян-Өлгий аймгийн МАН-ын дарга Т.Аубакир, УИХ-ын гишүүн С.Зулпхар нар “Засаг даргыг огцруулж өг” гэсэн үндэслэлээр Ерөнхий сайдтай уулзсан байсан. Надад албан ёсны мэдээллийг хэлсэн.

Бид хоёр сар гаруйн хугацаанд шүлхий өвчинтэй тэмцэж байхад энэ асуудлаар манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэг ч удаа утасдаж, анхаарал тавиагүй. Үүнд би сэтгэл эмзэглэж байсан юм.

Дээр нь үндэсний цөөнх гэдэг асуудал нийгмийн сүлжээгээр хүчтэй яриагдах үед эв нэгдлээ хангахын оронд, намын нөхдийнхөө шахалтаар ийм  алхам хийсэнд ахмад хүний хувьд, нарийн яривал ах хүний хувьд харамсаж байна гэжээ.

Тэрбээр 2024 оны 11-р сард Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томилогджээ.