Сэлбэ ухаалаг хотод эдийн засгийн тусгай бүс байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сэлбэ дэд төв”-д хэрэгжиж буй “Сэлбэ” орон сууцжуулах төслийн талаар хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал дараах үүргийг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Мөн Сэлбэ ухаалаг хотод эдийн засгийн тусгай бүс байгуулна. Ингэснээр татварын болон татварын бус хөнгөлөлтүүд эдлэх, бизнес эрхлэхэд таатай орчин бий болно.

Сэлбэ дэд төвийг орчин үеийн ухаалаг хотын төлөвлөлтөд суурилсан Улаанбаатар хотын чухал хэсэг болгохыг үүрэг болголоо. Ухаалаг хот нь дулаан, цахилгаан, хог хаягдлын тоолуур ухаалаг системд нэвтэрсэн, хотын үйлчилгээ, иргэдийн аюулгүй байдал нь дижитал төлөвлөлтөд шилжсэн орчин үеийн хот байх юм. Энэхүү төслийг “Сэлбэ ухаалаг хот” гэдэг нэртэйгээр цаашид хөгжүүлэх, үр дүн гаргах чиглэл өгөв.

Энэ хүрээнд “сэндбокс” орчныг бүрдүүлнэ. Энэ нь технологийн салбарт шинэ бүтээгдэхүүн турших бүсийг Сэлбэ ухаалаг хотод бий болгоно гэсэн үг юм. Тус бүсэд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг урьж байна.

Хүний хэрэгцээг нэг дор шийдсэн шийдэл бүхий ухаалаг хотын стандартыг ийнхүү гаргаж ирснээр гэр хорооллын бүсийг энэ загвараар хөгжүүлэх эхлэл болно” гэлээ.