СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

Солонготын даваанд 2026 оны есдүгээр сарын 18-ны 09:00 цагийн байдлаар давааны орой хэсэгт цас орж байна.

Үзэгдэх орчин хэвийн, замын зарим хэсэгт гулгаа, шалбааг үүссэн хэдий ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Мөн өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар Архангай аймгийн Тариат болон Цахир суманд цастай байна.

Иймд жолооч та хол замд гарах бол орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчино уу.

 

Эх сурвалж: ОБЕГ