Найруулагч Б.Баатарыг гэрээсээ гарахад нь Тагнуулын 10-аад залуус машиндаа суулган авч явжээ. Түүнийг өчигдөр болсон “Машинтай жагсаал”-ыг зохион байгуулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.
Жагсаалд идэвхтэй оролцсон иргэн МОНГОЛ ХААН жүжгийн логотой малгай өмссөн учир жагсаалыг Б. Баатар зохион байгуулсан байх магадлалтай гэж үзжээ.
Өнөөдрийн 13.30 цагт Хялбаршуулах ажиллагааны шүүхэд түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно. Энэ хурал өчигдөр болох байсан ч Б.Баатар өмгөөлөгч авч амжаагүй гэдэг шалтгаанаар хойшилсон юм.