Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарын утсанд 2026 оны аравдугаар сарын 6-ны өдөр иргэдээс нийт 2208 гомдол, мэдээлэл ирсэн байна. Хоногт бүртгэгдсэн дуудлагын зонхилох хувийг буюу 674-ийг нь зөрчлийн шинжтэй мэдээлэл эзэлж байгаа бол гэмт хэргийн шинжтэй 135 мэдээлэл бүртгэгджээ. Түүнчлэн хүүхэд болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 79 дуудлага ирсэн байна.
Тодорхой төрлийн гэмт хэргүүдээс дурдвал залилах гэмт хэрэг 32, хулгайлах гэмт хэрэг 13 бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Хууль сахиулах ажиллагааны хүрээнд цагдаагийн алба хаагчид гэмт хэргийг шуурхай илрүүлсэн нэг тохиолдол гарсан бөгөөд урьд нь үйлдэгдсэн 145 хэргийг нөхөн илрүүлэн нэгтгэн шалгаж байна. Мөн гудамж талбайн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчлийг илрүүлэн саатуулжээ.
Олон нийтийн газар танхайрсан болон бусдын амгалан таван байдал алдагдуулсан, биеэ согтуугаар хянаж чадахгүй байсан 97 иргэнийг эрүүлжүүлэх байранд шилжүүлж ажилласан байна.
Иргэд, жолооч та бүхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байхыг анхааруулж байна.