Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорум хотноо баригдаж буй батарей хураагуур бүхий 50МВт нарны станцын барилгын талбай дээр ажиллалаа. “Monhourus Internatoinal LLC” компанийн багийн бүтээн байгуулалт 42 хувийн гүйцэтгэлтэй, өвлийн ачааллаас өмнө ашиглалтад өгөх зорилттой байна. Жилд 80 сая кВт цагийн эрчим хүч үйлдвэрлэнэ. Хархорум хот, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах, өртөг бууруулах, импортыг орлоход чухал зүрэг гүйцэтгэх юм. Ямар нэг гэмтэл гарлаа гэхэд гурван цаг үндсэн хэрэглэгчдээ хангаж чадах батарей хураагууртай байх юм.