Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна.
Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай Ч.Шинэсаран охины хэрэгтэй холбоотой хохирогчийн ээжийн гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өчигдөр /2026.10.29/ хаалттай хэлэлцсэн юм.
Эргэн сануулахад анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм. Харин хохирогчийн ээж Г.Отгонтуяа тухайн үед хэргийн газарт байсан гурван хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, охиных нь амь хохирсон хэрэгт тэдний оролцоо байсан гэж үзэн удаа дараа гомдол гаргасан байдаг.